Monthly Archives: Зургаадугаар сар 2012

Оюутнууд С.Батболдын Засгийн газарт хулхидуулав

Сонгуулиас өрсөн эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад 330 мянган төгрөгөө хэл ам татуулсан өгч эхлэв. Банкууд дээр уртаас урт дараалал үүсээд хоёр гурав хоног үргэлжилж байна. Ардын нам ийнхүү амлалтаа хагас дутуу биелүүлснээ их сайрхан сурталчилах ажээ. Гэсэн ч хөгжлийг хөтлөх нэг хүч гэгддэг боловсролын салбарынхан гомдолтой хоцорч байгаа юм. Зөвхөн Боловсролын […]

Канадуудад “зодуулсан” Санжийн Баярын “дээлээ нөмрөх” мөч ойртож буй бололтой

Эдийн засгийн алуурчдын тухай  бүдэг бадаг ч гэсэн хааяа ярилцдаг болжээ, монголчууд. Алуурчин гэдэг энэ үг хүмүүст аймшигтай сонсогдох нь мэдээж. Гэвч өөрөөр нэрлэх боломжгүй ажээ. Баялаг ихтэй улс орнууд руу их гүрнүүдийн далд бодлогоор энэхүү алуурчдын дүр төрх тодорхойлогдоно. Эдийн засгийн алуурчид гэдэг нь дэлхийн олон улс орон, үндэстнүүдээс  хэдэн арван тэрбум  долларыг залилан […]

“Оюу толгой” төсөл нэрээр харийнхан Монголыг залгиж байна

Хойд, өмнөд хоёр хөрш маань хаа холын Америк, Англи, Канад, Япон, Солонгосчуудтай өрсөлдөж, манай эрх мэдэлтнүүд тэднээс хувь хүртэх гээд үхэн хатан зүтгэж байна. Хятадын хувьд Өмнөговь аймаг стратегийнх нь том түнш боллоо. Оюу толгойн зэс, алт гэхээсээ илүү Монголын говийн нүүрсэнд шимтэх ажээ. Оюу толгойн ордын зэс, алт ч бас канадуудын гар дамжин тэдэнд […]