Monthly Archives: 11 сар 2012

Чингэлтэйн Газрын албаны дарга Ч.Очир болон гурван өөр овогтой ганц Ганзоригийн мөрөөр мөшгөвөл их юм сонсох нь ээ

Газрын маргаан, луйвар иргэдийг хахир өвлийн жавраас илүү жиндүүлж байна. Сүүлийн жилүүдэд захиргааны хэргийн шүүүх дээр ийм төрлийн хавтаст хэргүүд дэндүү олноороо овооорч буй аж. Иргэд шүүх танхимаас гомдлоо тоочсоор гарч явах нь цөөнгүй. Яав гээд асууж сураглахаар голцуу өнөөх газрын албаны дарга, мэргэжилтнүүдийнх нь тарьсан элдэв будлиан руу хөтлөөд явчихна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 […]

Ша.Батбаяр: Б.Бат-Эрдэнэ, Н.Төмөрдорж нар 18 мянган газраа Солонгосын иргэнд “Олгосугай” гээд л өгчихжээ

Орон нутгийн сонгуулийн компанит ажил хот хөдөөгүй нэлээд ширүүхэн болж өнгөрлөө. Олхонууд Шаабар буюу Ша.Батбаяртай Булган аймагт хэрхэн ажилласан, тэнд ямархуу бэрхшээл, зөрчил гарсан талаар ярилцсан юм. -Булганд ямар ноцтой зүйл гарав? -Булганы Рашаант суманд социализмын үед “Сансар” тэжээлийн аж ахуй гэж байлаа. Энэ аж ахуй нь 18 мянган га газарт тэжээлийн ургамал болон бусад […]

С.Баярцогтын мэтгэлцэгчээ унагаж авах “Мэдлэггүй…” хэмээх тактик хүмүүст таалагдсангүй

С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлцээн өнгөрөгч долоо хоногийн хамгийн сонирхол татсан үйл явдлуудын нэг байлаа. Өдөр бүхэн гуниг дагуулсан элдэв гэмт хэргийн мэдээ сонсохоос хамаагүй илүү өгөөжтэй мэдээлэл өгөх болов уу хэмээн зарим нь энэ мэтгэлзээнийг өөрсдийн эдийн засгийн мэдлэгийн савыг нээн байж шимтсэн боловч сэтгэл дундуурхан хоцров бололтой. Харин хөнгөн маягаар улс төрийн хожоо […]

Б.Наранзун “Хазаарбат”-тай хуйвалдсан уу

Тендер хэмээх босоо “ороолон” бий болсоор удаж байна. Сүүлийн хэдэн жилд энэ “ороолон”-г хууль журмаар номхогдох гээд ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Хууль санаачилдаг, баталдаг эрхмүүд нь ч ийм “ороолон”-той сэм нөгчдөг тул аргагүй биз. Ер нь дургүйд хүчгүй гэдэг нь энэ болов уу. Тиймээс одоо эдгээр босоо “ороолон”-гуудтай хэвлэлээс өөр тэмцэх газар олдохгүй болов […]

У.Хүрэлсүх одоо байх ёстой газраа л бараадах нь бололтой

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзаж гэнэ. Энэ тухай мэдээ намар оройн шарласан өвсөнд тавьсан түймэр мэт дүрэлзэж эхлэв. Юунаас болоод ийм “лут” улс төрч маань байх ёстой газраа байж л байхгүй, чуулганы танхимаа орхин одох болсон нь одоогоор оньсого төдий ажээ. Зарим фэнүүд нь харамсан гашуудаж буй сурагтай. Гэхдээ тэдний дийлэнх нь “нударган” зодоончид бололтой. Аа, […]

Буйдангийн балаг

Зах зээлийн энэ нийгэмд үнэ хүрэхгүй юм гэж үгүй ажээ. Өрөөсөн шаахай, өмд, гутал, тэгээд бүр хог хүртэл өөрийн гэсэн үнэ цэнтэй. Тоолдог хэдэн бор төгрөг нь байвал та битэнд юм юм л олдохоор байна. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь хаа сайгүй л байгаа аж. Дарга нарт харин ахиухан үнэ хүрэх хэсэг […]

Орост өр төлөх ёсгүй байжээ

Н.Энхбаярын  хэрэг дээр нэмэгдэх  авлигын өөр олон үйлдэл  хав дарагдан үлдлээ хэмээн зарим эх сурвалжууд саяхнаас дуугарч эхэллээ. Тэдгээрийн нэг нь Орост төлсөн гэх их өрөөс “тэнэж” алга болсон 50 сая доллар ажээ. Энэ тухай гурван жилийн өмнө судлаач Ц.Ганхүүгийн бичиж байсан энэхүү анализ нийтлэлийг “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс  бүрэн эхээр нь хүргэж байна. Ингэхдээ […]