Цатгалан “муур” буюу Д.Сугарыг сэжиглэхийн учир

  sdasdasdswwwМонголчууд  хууль бусаар хэт баяжиж,  дураар аашилж буй эрхмүүдийг  “цатгалан муур” хэмээн ёгтолдог. Өнөөдөр ийм “муур багш” олон болжээ. МИАТ-ын хэрэг мандаад эхэлмэгц тэдний зарим нь “Энэ хэрэг надаас холуур өнгөрнө” гээд  гэмгүй  царайлж сууна. Төрийн өмчийн хорооны даргаас мултраад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар ийм сэжигтэй  этгээдүүдийн нэг мөнөөс мөн ажээ. Тэр төрийн өмчийг самралцсан нэгэн. Худлаа гэвэл Таван толгойг хар л даа. Яаж дампуурч байна. Энэ жилдээ лав тэнд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Үр ашгаа ч бидэнд мөддөө өгөхгүй.

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа «Эрдэнэс Таван толгой» компанийн тонн нүүрсийг Хятадын төрийн өмчит «Чалко» компанид 70 ам. доллараар худалдах гэрээ байгуулж, Таван толгойг  туйлдуулсан гол буруутан нь өнөөдөр төрийн хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсад туйлын хохиролтой энэ гэрээг хүчингүй болгоно. Гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцно» гэсэн. Тэгвэл «Эрдэнэс Таван толгой»-г дампууруулсан гол буруутан Д.Сугараас  өөр хэн байх билээ.   Төрийн өмчийн хорооны дарга асан, төрөөс төрсөн манлай тэрбумтан Д.Сугар билээ.  Таван толгойг таван хэсэг хавааж хаяад төрийн мэдлийн жаахан хэсгээр нь  тэр бидэнд  шилний цаанаас чихэр долоолгож байжээ.

МИАТ-ийн «Дайны эрсдэлийн даатгал» хэмээх сангийн мөнгийг 12 жилийн турш Хонконг, Японы банкуудаар эргэлдүүлж байсан «Монголиан Эйрлайнес» ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэнгийн хэргийн зах сэжүүрээс Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 2012 эхээр атгаад авсан байлаа.  МИАТ-ийг сүйрүүлэх шахсан  хэрэг  сөхөгдмөгц Д.Сугар яарч сандран өргөдлөө өгч, 2012 оны нэгдүгээр сарын 10- нд Төрийн өмчийн хорооны даргаас халагдсан юм. Энэ нь үнэхээр  сэжиг төрүүлэм  алхам байв.  Д.Сугар  2005 онд МИАТ-ийн ТУЗ- ийн дарга байхдаа  ачаа борлуулагчаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнг   МИАТ-ийн дэд захирал болгожээ.  Сүүлийн жилүүдэд байнга 8-12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан МИАТ компанийг дампууруулж, эргүүлээд өөрийнх нь мөнгөөр хувьчилж авахаар тэд ийнхүү  улайрч байж.

Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох,Н-Гантөмөр, Ц.Орхон нартай бизнесийн хамтрагчид гэдгээ Д.Сугар нуудаггүй. Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадамд нисдэг тэрэг хөлөглөн очиж, өөрийнхөө нэрийг бичсэн ууттай бэлэг тарааж явсан Д.Сугарын сэжигтэй үйлдэл бүхнийг тоочвол барагдахгүй байх. «Монголросцветмет» нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын «Полиметалл» компанид шилжүүлснийхээ хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэдэг.

Асгатын мөнгөний орд бол  манай улсын стратегийн чухал ордод тооцогддог.  Гэтэл  Д.Сугар, О.Эрдэнэ нарын  2006 онд Оросуудтай үзэглэсэн  заваан  гэрээний гайгаар  стратегийн ордоос хасуулахаар цаадул нь  Монголчуудыг  дарамталсаар байгаа юм.

Д.Сугар нэг удаа “Би хувийн онгоцтой болсон яахав дээ” хэмээн “цатгалан  муур”  аятай малилзаж  явсныг ойрын эх сурвалжууд нь хэлдэг л юм. Тэр хаанаас тэгтлээ мөнгө хураасныг  тааж ядах юмгүй. Юун түрүүнд МИАТ-аас юм зулгаасан нь гарцаагүй биз.  Цагдаагийнхан түүнийг сэжигтнээр татаж шалгана гэдэг нь үнэн болов уу. Хэрвээ шударгаар шалгавал мань эрээс мөн ч их “жогорхой” гарах байх даа.

Б.Отгонбаяр

Advertisements
%d bloggers like this: