Monthly Archives: 4 сар 2013

Мөнгөн-Өндөрийн ордыг “дээрэмдсэн” Я.Содбаатараас иргэний байгууллагууд ял асууж эхлэв

Монголд өнөөдөр уул уурхайн лицензээр баяжигчид өтний ялаа шиг бужигналдаж байна. Тэдний түрүүчээс авлигын хэргээр ял сонссон боловч цаана нь хэдэн зуугаараа хоорондоо лицензээ хуваан тансаглах ажээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт “Мөнгөн-Өндөр”-ийн орд гэж том орд бий. 1980-аад оноос эхлэн арваад жилийн турш манай геологчид Орос, Чех, Болгар, Унгаруудтай хамтран хайгуулж хийж нөөцийг нь […]

Хотын төв, туслах замуудыг хүртэл луйварчид хувьдаа авсан гамшиг

/Мартах учиргүй баримтын цуврал – 2/ Газрын дээрэм гаарсан он жилүүдийн гай балагийг хотынхон хамгийн их амсаж байна. Хотын мэр асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаярын нарын жанжлалын үед намын харъялал, мөнгөний хүчээр хотын төв, туслах замд тулгаж, бүр хөндлөн хэрчээд ч хамаагүй хувь хүн, компаниудад газар эзэмшүүлж, барилга байшин дураараа барьж байв. Энэ бүхнийг харин […]

Газрын дээрмийг дахин сануулах нь буюу увайгүйчүүдийн балаг

/Мартах учиргүй баримтын цуврал-1 / Монголчууд их мартамхай улс. Хамаг байдгаа бусдад алдчихсан хэрнээ зарим юу ч тохиолдоогүй, юугаа ч алдаагүй юм шиг пээдэлзэнэ. Тэгснээ дахиад луйварт өртөөд ирмэгцээ эрт урьдын явдлаа хэдэн сар, өдрөөр бие биедээ гомдоллон өгүүлэх. Нийслэлд маань өнөөдөр эмнэлэг, цэцэрлэг, сургууль шинээр барих газар олдохоо бүр больж. Гэвч энэ бүх гамшгийг […]

Авлигачид Э.Бат-Үүлийн эсрэг авд мордов

Авлигын хэв шинж, илрэх хэлбэр их олон янз. Тухайлбал, нийслэлийн хотынхоо сүүлийн хорь гаруй жилийн ерөнхий дүр төрхийг харахад газар, барилга тойрсон нуль авлига. Ямартаа л нэгэн танил маань “Ерөөсөө Улаанбаатарын барилгажилтыг авлигын гэмт хэргийн үзмэр болгож хойч үеийнхэндээ яг энэ хэвээр нь үлдээмээр юм байна. Тэгээд өөр шинэ газарт шинэ хот байгуулъя” гээд уулга […]