Monthly Archives: 7 сар 2013

ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийг АТГ-т шалгуулна

Хуулийн хэрэгжилт будаа болоход эцсийн горыг иргэд л амсдаг. Ийм гунигт түүх Монголоор дүүрэн бий. Тиймдээ ч авлига сүүлийн хориод жилд оргилдоо хүрч, “мөсөн уул” сүндэрлэсэн тухай энд тэндхийн бичээч, судлаачид ам булаалдан шуугиж буй. Гэхдээ өмнөх дөрвөн жилд дэлхийн улс орнуудын авлигын индексийн жагсаалтанд манайх 26 орныг ардаа орхиж, арай дээрдсэн. Энэ нь амжилт […]

Дархан хил даварсан хулгайчийн хөл залгах хэрэгсэл биш

-Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан- Цуврал-1 Монгол орны хил хязгаар онгон дархан хэвээрээ юү. Ингэж асуухаар нүд нь орой дээрээ гартал гайхах хүн цөөнгүй. Гэвч өнөөдөр улсын минь хил тун эргэлзээтэй болжээ. “Монгол улсын дархан хил тайван” гээд даргадаа ёслох хэдэн бор цэрэг энэхүү ээдрээтэй утасны үзүүрийг яахан мэдрэх билээ. Хоёр, гурван […]

Д.Тэрбишдагвыг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг хүсэв

Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх, шүүн таслах ажиллагаа манайд нэг үеийг бодвол арай дээрдэж байна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Гэхдээ үүнтэй санал бүрэн нийлэхгүй хүн байдаг л байх. Угаасаа сүүлийн жилүүдэд, авлига, ашиг сонирхолын олон том сүлжээ бий болж, Монгол орон бүхэлдээ эдгээр төрлийн гэмт хэргээр саяхан болтол хүчтэй амьсгалж байлаа. Цөөн хэсэг […]

С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу

“Хадгаламж” банк төрийн мэдэлд шилжиж буй энэ өдрүүдэд тус банкыг тойрсон янз бүрийн яриа чих дэлсэж эхлэв. Банкаа дампуурлын ангал руу түлхсэн “Жаст”-ын Ш.Батхүүг ч яахав, шалгадаг газрууд нь шалгаад, өр төлбөрийг нь хэзээ нэгэн цагт хамаад авна биз, төрийнхөн. Харин “Хадгаламж” банкыг өөртөө авах гэж хэдэн сар хөөцөлдөөд, эцэст нь Монгол банкныханд жийгдсэн “Оюуны […]

Бөөн алдагдалд орж буй “Хадгаламж” банк удахгүй өнөөх “гайтай” С.Отгонбаярт шилжих гэж үү

Банк бол иргэдийн итгэл дээр тогтдог гэдэг. Итгэлцүүр нь шударга, хэн хэндээ өгөөчтэй байвал банк ч, бусад байгууллагууд ч хоолоо төвөггүй олоод идчихнэ. Өнөөгийн банкны систем ерөнхийдөө болоод л байгаа мэт ихэнх хүмүүст бодогдож байж магадгүй л дээ. Гэхдээ Олон улсын стандартыг бүрэн хангаж байна уу гэвэл бас эргэлцээтэй. Ер нь тааруухан даа. Олон жилийн […]

Авлига авсан, өгсөн хоёр хам хэрэгтэн тул Н.Номтойбаяр нь өөрийгөө хаацайлах гэж үнэндээ ядарч байх шиг ээ, хөөрхий

http://news.zone.mn/content/read/12627.htm