Monthly Archives: 8 сар 2013

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн луйврын сүлжээ ба хэргийн найман баримт

Авлигын хэргүүд шил даран илэрсээр байна. Саяхан ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг АТГ-ынхан мөрдөн шалгаж эхлэв. Түүний гэмт үйлдлүүд гэх хэргүүд улс төрийн хүрээн дэх авлигын акулуудын дэргэд дэндүү жижиг мэт санагдаж болох л юм. Гэхдээ цаана нь бас ямар лут хэрэг нуугдаж байгааг одоогоор таашгүй. Юутай ч энэ удаа түүний зарим баримтуудаас дэлгэж байна. […]

С.Отгонбаярыг шалгуулж, UNDESTEN.MN сайтаас 100 сая төгрөг нэхэмжлэхээр болов

“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс сүүлийн саруудад “Оюуны Ундраа” группын захирал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяртай холбоотой “Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан” цуврал болон “С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу” өгүүллүүдээ нийтэлж байгаа билээ. Эдгээрт дурьдагдсан бодит баримтуудад “Оюуны Ундраа” группын удирдлага, С.Отгонбаяр нарын хүмүүс ихэд эмзэглэж байна. Сэтгүүлч Б.Отгонбаяр урьд нь […]

Э.Бат-Үүл “Дүнжингарав”, “Нарантуул”-ын авлигын өмнө дэндүү жижигдэв үү

Э.Батшугарын хадам ээж хэвлэлд өгсөн саяхны нэгэн ярилцлагадаа “Авлига гэдэг чинь ил харагдаж байдаг юм байна” гэсэн байлаа. Нээрээ манайд бол авлига бүр тодоос тод үзэгддэг ажээ. Тухайлбал, нийслэл хотоо бид тэр чигээр нь авлигын музей гэж нэрлэж болмоор байгаа юм. Одоо УИХ-д сууж буй М.Энхболдыг хотын захирагч байх үеэс цэцэглэсэн авлига нь эмнэлэг, сургууль […]

“Жаст”-ын Ш.Батхүүгийн араас Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, С.Баяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж таараа

Авлигын мөсөн уулын орой цухуйж эхэлсэн ч баярлах цаг арай болоогүй бололтой. Томоохон хэргүүд ар араасаа шил даран илчлэгдэж буй ч жинхэнэ акулууд ард нь нуугдаад үлдэж болзошгүй ажээ. “Жаст” групп хэмээх том аж ахуй хөтөлж явсан Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгээд удаагүй байна. Тэрбээр “Хадгаламж” банкаа дампууруулахын даваан дээр төрд өгснөө том аз гэж бодсон […]

Ерөнхийлөгчөө, хилчид, цагдаа нар чинь оргодлуудыг өөгшүүлдэг болчихсон юм уу

-Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан- Цуврал-4 Хэргийн халуун мөрөөр орсон сэтгүүлчид юу эс тохиох билээ. Тэр тусмаа Монголд мөнгө угаасан этгээдүүдийн гар хөл нь юу хийж мэднэ. Өчигдөр л гэхэд бичиглээч би бээр Улсын мөрдөн байцаах газарт дуудагдав. Мөрдөн байцаагчийн “урилга” хүлээж авсан хэн ч байсан яаран давхиж очдог хойно доо. Хэрвээ […]

Д.Дорлигжаваа, В.И.Арминыг оргуулсан прокурор, цагдаагийн ажилтнууддаа хариуцлага тооцооч ээ

-Мөнгө угаагч А.Е.Новожилов, В.И.Армин нарын Монгол дахь хуйвалдаан- Цуврал-3 Өнгөрсөн хавар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долоодугаар бага хурал Улаанбаатар хотод болох үеэр Нобелийн шагналт Ан Сан Сү Чи “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Энэ нь ниймгийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” гэсэн юм. Авлига нүүрлэсэн аль ч улс орныг ардчилсан гэх аргагүй. […]

Хуульчлагдсан тонуулчид

-Номтойбаярын хэргийн мөрөөр буюу үнэний эрэлд- Цуврал-2 Алтны магнат Т.Нямтайшир, түүний хүү Н.Номтойбаяр нарыг мэдэхгүй нохойн гөлөг ч Монголд үгүй болов бололтой. Тагнуулын байгууллагад олон жил ажиллахдаа голцуу ашигт малтмалын асуудал эрхэлж явсан гэх Т.Нямтайшир Ашигт малтмалын анхны хууль гарангуут л энд тэндэхийн аль өөдтэй гэсэн ордын лицензийг хамж авсан байлаа. Тэдгээрийн нэг нь Өмнөговь […]