Monthly Archives: 10 сар 2013

Г.Ганбаяр өмхийрч буй “Ургах наран”-гаас бултлаа гэж үү

Өнгөрсөн хавар “Нийслэл таймс” сонинд ”Хас” банк ”Ургах наран”-гийн мөнгийг ”угаах”-д оролцжээ” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн байлаа. “Ургах наран” гэдэг нь Налайх орох замд, Байнзүрхийн гүүрээс баруун тийш холгүй орших шинэ хороолол юм. Чанаргүй барилгуудаас нь болоод 2012 онд шүүх дээр маргаан үүсч, эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх ажээ. Энэ бол тэнд […]

Б.Батзориг: Эх орноосоо дүрвэсний дараа аав минь сураггүй алга болсон

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын туслахаар ажиллаж байсан Б.Батзориг 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө Youtube дээр түүний тухай ноцтой баримтуудыг дэлгээд гадаад руу явсан билээ. Тэгвэл бид түүнтэй Skype-р холбогдож дараахь ярилцлагыг авлаа. -Таны амьдрал ахуй хэр байна вэ. Хүний нутагт идээшиж байна уу? -Гайгүй ээ, олны жишгээр болж л байна. -Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн […]

Н.Номтойбаярын бие хамгаалагч асан Б.Батзоригийн аав ор сураггүй алга болжээ

2012 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаярын бие хамгаалагчаар ажиллаж байсан Б.Батзориг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн билээ. Тухайлбал Н.Номтойбаяр хэд хэдэн удаа хориотой ан хийсэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд 600 сая төгрөгийн авлига өгсөн. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын хүүг зодож толгой дээр нь шээсэн. “Женко” Баттулгын хүүг хутгалахын завдсан, УИХ-ын гишүүн Д.Бадамдамдингийн хүүг бааранд […]

“Мунзуй” Г.Нямдорж: Уг нь би энэ хэргийн гэрч нь юм шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хутганы хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайн үед түүнтэй хамт байсан “Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой болж өнгөрсөн үйл явдлын талаар болон бусад асуудлаар ярилцлаа. -Н.Номтойбаярын хутганы хэрэгт таныг сэжигтнээр татсан гэл үү? -Тийм ээ, надад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Баарнаас тэврэлдээд гарсан хоёр чинь салаад, би хүн өшиглөсөн, нөгөөдөх маань […]

Авга эгчээ “Ганц”-д хийлгэсэн Т.Дуламдорж төсвийн мөнгөөр гараа угаасаар байна

Онцгой байдлын ерөнхий газрын ой болж хэдэн өдрийн туршид хөгшин залуугүй хөөрцөглөв. Сархад сөнгөсөн “найран” дундаас адгийн шаарууд олз хайх нь энүүхэнд. Энэ багууллагын өнгө зүс, ажлын чадамж урьдынхаас жаахан ахисан л биз. Гэхдээ хөөрөөд баясаад байх юм тун бага ажээ. Завхан аймгийн Тэлмэн суманд малын боом өвчин гарч, дөрвөн хүн талийгч болохоо шахав. Тэлмэн […]

“Оюуны ундраа”-гийн С.Амарсайхан 200 саядаа бүдэрлээ

Улс төрийн хүрээнийхэн сэтгүүлчдийг “нэр төрд халдлаа” хэмээн цагдаа, шүүхэд хандсаар байгаа билээ. Эцсийн дүнд тэдний маргаан сэтгүүлчийн ялалтаар төгсөх нь элбэг ажээ. “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан өнгөрсөн сард сэтгүүлч Б.Отгонбаяраас 200 сая төгрөг нэхэмжилсэн байна. Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн уг нэхэмжлэлтэйгээ зэрэгцүүлээд мөн сэтгүүлч Б.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 111.2-т […]

Н.Номтойбаяр Чикaгод гэмт хэрэг өдүүлэн АНУ-ын шүүхээр таслагджээ

“Мунзуй” хэмээх Г.Нямдорж: Монгол Улсад УИХ-ын гишүүн бусдыг хутгалсан анхны тохиолдол гарчээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд танхайрч бусдыг хутгалсан гэх асуудалд холбогдоод байгаа билээ. Тэрээр “Би хүн хутгалаагүй, харин надруу “Мунзуй” хэмээх Г.Нямдорж хутга барьж дайрсан” хэмээн мэдэгдэж байгаа билээ. Энэхүү хэргийн гэрч Г.Нямдорж “Би гавъяа байгуулаагүй болохоор хэвлэл мэдээллийнхнээс дөлж явсан. Гэтэл […]