Monthly Archives: 3 сар 2014

Дархан-Уулын АН-д “Даш”-ууд даварсаар байна

Өнгөрсөн намраас Дархан-Уул аймгийн  Ардчилсан намынхны дотоодын тэмцэл хурцдаж, зарим нь “өлсөж” үзэв. Гэвч гэдсэндээ хөл жийлцэх тэмцэл зогсоогүй байна.  Ер нь намаа “хувьчилж” авсан хэсэг бүлэг хүмүүс тэнд олон жил буг болж буй тухай хэвлэлүүд  бичиж байгаа.  Олны ярьдаг ийм “томъёолол” ортой ажээ.  “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын шинэчлэх хөдөлгөөн”-өөс  энэ тухай бас мэдэгдэж байсан.  […]

Н.Нацагдорж нарт хохирсон иргэд хохирлоо 200 сая төгрөгөөр үнэлэв

Хотод зөвшөөрөлгүй, янз бүрийн зөрчилтэй барилгуудыг журамлаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Бараг хоёр жил гаруй болж. Нийслэлийн хэмжээнд тавь шахам ийм барилга байсан гэдэг. Эдгээрээс элдэв аргаар сугарч,  бүр “Ногоон” гэрлээр баригдаж буй нь  ч цөөнгүй. Үүнийг  эсэргүүцэгчид  бас бий.  Зөвшөөрөлгүй барилгаас эрх ашиг нь хөндөгдсөн иргэдийн цуваа Захиргааны болон иргэний хэргийн  шүүхийг бараг […]

Мөнгө угаагчид ба “Оюуны ундраа”-гийн ээлжит “тоглоом”

“Оюуны ундраа групп” компанийн олон будлиан бий. Тэр болгонд нь хуулийнхан олигтой хяналт тавьдаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил далд элдэв хэргүүдийнх нь талаар хөндөхөд тус компанийн ерөнхий захирал С.Амарсайхан нар сэтгүүлчдийг шүүхэд өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж элдэвлэнэ. Өнгөрсөн намар тэдний хүсэлт, гомдлоор үүсгэсэн нэгэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорууд хэрэгсэхгүй болгосон юм. Бас нэг […]

“Мөнгөчид” ба “төлбөр”-ийн 50 залуу улс төрч

Тэр жил “Атжин”-гийн Г.Алтан авгай “Бөмбөгөр” худалдааны төвөөрөө сор залчихаад орилж явахдаа “Харж л байгаарай, мөнгөөр чулуу нүхэлж болдогийг би харуулна” гэж байсан юм. Мөнгө түүний хувьд хамгийн “хүч”-тэй “зэвсэг”  болж чадаагүй бол мань хүн “аав”-ынд сууж байх ч байсан юм билүү, хэн мэдлээ. Хашир тэгэхэд Ерөнхий сайдаас  өгсүүлээд бүхий л эрх мэдэлтнүүдтэй сэм уулзсан […]

ГЕГ-ын дарга асан Д.Цэвээнжавын бэрдээ “бэлэглэсэн” тендер

“Энгүй” компанийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болов. Тус компани Гаалийн ерөнхий газраас зарласан тендерийг хууль бус  болсон гэж  маргаан үүсгэжээ. Шүүх хуралдааныг  захиргааны  хэргийн шүүгч С.Мөнхжаргал даргалав.  Шүүх хурал хуулийн хүрээнд, талуудын  асуулт хариулт, тайлбарыг бүрэн сонсож, харилцан мэтгэлзэх зарчмыг баримталж явагдсан нь олзуурхууштай. Шүүх шинэчлэгдэж буйн шинж […]