Monthly Archives: 4 сар 2014

Х.Тэмүүжинг огцруулах О.Баасанхүүгийн үндэслэл

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шинэчлэлийн Засгийн газрын өнгийг тодорхойлж, шударга ёсны төлөө хууль эрх зүйн шинэтгэлийг зоригтойгоор хийж эхэлсэн гэдэгтэй жирийн иргэд санал нийлэх байх. Гэвч О.Баасанхүү түүнийг огцруулах үндэслэлээ УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт УИХ-ын даргад өргөн барьсан нь улс төрийн гал дээр тос нэмж орхив. Иймээс О.Баасанхүүгийн тавьсан үндэслэлийг бүрэн эхээр нь уншигч таньд […]

С.Амарсайхан нарын талаар Ерөнхийлөгчид захидал илгээв

                                                 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА   2014 оны 4-р сарын 21-ний өдөр                            №14                                        Улаанбаатар хот   Авлигын хэргийг шалгаж, шийдвэрлүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгч таны эхлүүлсэн шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх ажлыг “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” талархан хүлээн авч, авлигачдын мөрөөр хууль шүүхийнхний бусармаг үйлдлийн талаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүрээнд чамгүй их […]

“Мунзуй” Г.Нямдорж: Ямар учраас намайг шалгаад бай¬на гэхээр “Дээрээс” гэх юм

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз гэгдэх Мунзуй хочит Г.Нямдорж нарын шуугиан өнөөг болтол дуусаагүй байгаа билээ. Мунзуй хочит Г.Нямдорж олон нийтэд хандан Хорих 461 дүгээр ангиас захидал бичсэнийг сийрүүлэн, бүрэн эхээр нь хүргэж байна.                            УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын хүсэлтээр Мон­гол Улсын нийт хүн амын дунд хамгийн муу хүн тодруулах уралдаан зарлаад […]

Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье

/ОХУ-ын шинжээч С.Балмасовын нийтлэл/ Эдийн засгийн нөхцлүүд хэдийн бий болчихсон, одоо улстөрчид л ажлаа хийх үлдлээ. Бээжинд одоогийн байдал тун тааламжтай. Яагаад гэвэл гаднаа туурга тусгаар мэт Монгол улс хүсээгүй хэрнээ улам бүр Хятадыг даган самбаганах боллоо. АНУ, Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна. “Financial Times” сонин Монголчуудын талаар “Далайд гарцгүй Монгол улс нь ОХУ, Хятадаас […]

Н.Алтанхуяг “Рио Тинто”-д захиа илгээж буулт хийв

Оюу толгойн төсөл гацсан хэвээрээ. Энэ оны зургаадугаар сарыг шувтартал лав далд уурхайн төслийн санхүүжилт гэж горьдох хэрэггүй болов бололтой. Ерөөсөө анхнаасаа мордохын хазгай боссон Оюу толгойн гэрээгэдгийг нь эдийн засагчдын ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Харин парламентад суугаа нөхдийн зарим нь энэ тухай ам нээхийг ч хүсдэггүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хөрөнгө оруулалтын болон […]

Т.Ганболд ба С.В.Паушокын Монголд “урласан” аалзны тор

“Алтан дорнод Монгол” компанийг үнэ цохиж авсан захирал гэх Т.Ганболдыг цагдаа нар баривчилсан тухай мэдээ өнгөрсөн  долоо хоногийн цахим хуудас дахь гол сэдвийн нэг болов. Түүнийг сүүлийн хэдэн жилийн турш хууль хяналтынхан шалгасан. 2006-2009 онуудад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үеийнх нь ноцтой баримтууд сөхөгдсөн гэдэг. Эдгээрийн нэг нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ган бөмбөлөг […]

Нарийн сухайтын ордыг “наадгай” төдий болгоод хаячихмааргүй байна

Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд А.Гитлер нүүрснээс гаргаж авсан түлшээр цэргийн техникүүдээ хангаж байсан гэдэг. Тэгээд мань хүн хөрөнгө мөнгө нь дутагдаад ирэхээрээ өндөр зардал шаардсан ийм түлшээс арга буюу татгалзаж, шатахуун үйлдвэрлэлт, нийлэлтээ арай өөрөөр зохицуулах болжээ. Өдгөө Монголчуудад юу их байна, нүүрс л байна. Ухаж аваад л шатаана, урд хөрш рүүгээ зөөнө. Ойрноос […]