Monthly Archives: 10 сар 2014

Дарханы Н.Мөнхдаш хууль зөрчсөн л юм байна

Дархан-Уул аймгийн АН-ыг толгойлж байсан “Бурхан халдун” группын эзэд буюу Н.Мөнхдаш нар сонгууль болгоноор намаа ялагдуулж байсан тухай гишүүд нь байнга шүүмжилсээр ирсэн. Иймээс ч тус намын даргаар Л.Наранбаатарыг сонгожээ. Н.Мөнхдаш нар нь өнгөрсөн жилүүдэд аймгийнхаа МАН-ын удирдлага буюу Засаг дарга нартай газрын наймаа хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсныг уншигчид санах биз. […]

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гэрээний “нууц” хавсралт буюу гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй байх “зарчим”

Зарчим алдвал завхрал нүүрлэх. Хувь хүн дээр ч, төр засгийн бодлогод ч, нам, олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллагад ч зарчим үйлчилдэг. Ухаандаа зарчим гэдэг нь байх ёстой л байрандаа байж байх хэм хэмжээ юм. Юуг хийж болох, болохгүйг заагласан ёс зүйн код ч гэж бас болох. Ерөнхий сайд нь ажлаа хаяад Бурхан халдун уулынхаа оройд, […]

Гүтгэлэг, залилангаар амьсгалсан “Даш”-уудын уналт ба Л.Наранбаатар нарын ялалт

Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийн АН-ын дотоод зөрчил хурцдаж, гишүүдийн дийлэнх хэсэг нь намын удирдлагынхаа арга барилын алдаа, хууль бус, ёс журамгүй үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн суулт, өлсгөлөн хүртэл зарлан тэмцэхэд хүрч байсан юм. Өнгөрөгч хавар болсон намын дотоод сонгууль нь будлиантсан тул гишүүд дэмжигчид нь ихээхэн бухимдаж байлаа. Энэхүү сонгуулийн өмнөхөн хамгийн олон гишүүнтэй […]

“Даш”-уудын дүрэмгүй тоглоом ба АН-д тохиох их доргилтын угтал

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам дотроо хагаралдан тэмцэлдсээр удаж байна. Өнгөрсөн намар, өвөл тус намыг шинэчлэх залуусын хөдөлгөөн байгуулагдаж, зарим нь тав хоногийн турш өлсгөлөн зарлаж хэвтэхэд хүрч байлаа. Ер нь аливаа зөрчил хэн нэгэн этгээд, хэсэг бүлэг нөхдийн явцуу эрх ашгаас үүссэн дүрмийн бус тоглолтоос болж дэвэрдэг. Энэ тухай нийтлэлч Баабар “Зарчим алдагдахын цагт…” хэмээн […]

Дархан-Уулын АН-ын гишүүд тэмцэлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв

Дархан-Уулын АН-ын гишүүд тэмцэлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэв Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дотоод зөрчил олон жилийн турш бугшиж явсаар өнгөрсөн оны намар тус намыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагдаж, жагсаал цуглаан, улс төрийн суулт, өлсгөлөн зарлахад хүрч байсан юм. Гэвч тэнд одоо болтол нөхцөл байдал дээрдээгүй л байна. Өнгөрсөн хавар тус намын анхан шатны бүх нэгжүүд дээр […]

Э.Бат-Үүл: Авлига манай улсын тусгаар тогтнолд заналхийлсэн хамгийн аймшигтай зүйл

“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлагаар хийсэн энэхүү форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, 21 аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 18 орны 42 олон улсын байгууллагын 258 төлөөлөгч оролцож, хоёр өдрийн турш санал бодлоо […]

Сайд Л.Гантөмөр хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж руу “нулимжээ”

Өнгөрсөн оны 11 дүгээр сард sonin.mn сайтад нийслэлийн 25 дугаар сургуулийн захирал асан, одоо 44 дүгээр сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Ж.Чимэдзаяагийн авлига, албан тушаалын хэргийн талаар бичсэн байлаа. Сэтгүүлч уг мэдээллээ санаанаасаа зохиогоогүй нь мэдээж. Эрхэм захирал Ж.Чимэдзаяа 25 дугаар сургуульд хэтэрхий дураараа дургиж дунд чөмгөөр жиргэж байжээ. Иймээс нийслэлийн удирдлага, Боловсролын газрын дарга […]