Monthly Archives: 12 сар 2014

Х.Тэмүүжингийн балаг

Ёс зүйгүй улс төрчид нийгмийн сэтгэл зүй, улс орны хөгжил дэмшилд лай тарьж, нэрмээс болно уу гэхээс нэмэр болдоггүй ажээ. Монголчууд үүнийг хорь гаруй жил харлаа, гай барцадыг нь үүрлээ. Ямар ард түмэн байна, тийм л улс төрчид парламентад орж суудаг нь амьдарлаар батлагдсан үнэн болохыг ч сайтар мэдэрч буй. Энэ тухай онол монолын зах […]

Хулгайн ангийн 1200 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ, гэвч хэд нь Н.Номтойбаяр нарын замаар замхрах бол…

Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 90-ээд оноос хойш Монголчууд ан амьтдаа хулгайгаар голцуу агнасаар, ан амьтад нь ч ховордсоор байна. Хавартаа хангай нутгийнхан маань буга урамдахыг сонсохоо болиод удаж буй. Зээрийн сүрэг алуурчдын хурдан унааны дугуй, хурдан бууны суманд сийчүүлж дуусах гэж байна. Баавгай, гахай, хандгай, тарвага ч ховоржээ. Ийнхүү нэрлээд байвал ховордоогүй ан амьтан […]

Цагаан суваргын ордын талаар Үндсэн хуулийн цэцэд өгсөн бичиг алга болчихжээ

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан суваргын орд бол зэс, алтны нэлээд их нөөцтэй газар. Тус ордыг 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтанд оруулжээ. Стартегийн ордыг ашиглахдаа төр 34 хувийг эзэмшихээр хуульчилсан. Гэвч өнгөрсөн зун, 7 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын хуралдаанаар энэ ордыг МАК компанид 100 хувь эзэмшүүлэхээр болсон юм. […]

Р.Нямдоржоо, одоо болимоор юм аа

Монголын үндэсний бөхийн холбоотой зарга хийх бөхчүүд төдийгүй жирийн иргэд олширч байна. Энэ холбоонд хууль бус явдал улам газар авч буй ажээ. Сүүлийн хоёр, гурван жилийн турш аварга А.Сүхбат нарын бөхчүүд Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Р.Нямдоржийн хууль дүрэм гажуудуулсныг шүүмжилж, сүүлдээ цөхрөнгөө барсан уу, чимээ аниргүй болцгоосон. Р.Нямдорж дүрмийнхээ дагуу цэцдийн зөвлөлөө хуралдуулахгүйгээр өөрөө өөрийгөө […]

Налайхын Засаг даргыг огцруулах хуйвалдааныг хамба ламтан зохион байгуулсан уу

Өнгөрсөн баасан гарагт Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, төсөв төлөвлөгөөгөө ярилцах байсан ч бөөн хэрүүл, “зодоон”-доо тулж өндөрлөв. Энэхүү хурлаас ганц хоёр өдрийн өмнө тус дүүргийн МАН-ын хорооноос дүүргийнхээ засаг даргыг огцруулах санал гаргасан нь иргэдийн хуралд ийнхүү орж ирээд бужигнуулж орхиж. МАН-ын зарим гишүүд нь АН-ынхаа нөхөдтэй хуйвалдан Засаг дарга Х.Болдбаатарыг хүчээр хусаад […]

МАК-ынхан Үндсэн хуулийн цэцийг худалдаад авчихсан уу

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Цагаан суваргын орд гэж том орд газар бий. Зэс молибдений асар их нөөцтэй. Энд ойролцоогоор 250 сая гаруй тонн зэсийн хүдэр бий. Мөн алт ч бас байгаа. Иймээс 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордод хамааруулжээ. Цагаан суваргын ордод улсын төсвийн хөрөнгөөр анх 1965-1967 онд хайгуул хийсэн […]

Э.Бат-Үүлийг хулхидаж, Гацууртын Л.Чинбатад “урвасан” албатууд ба зөвшөөрөлгүй барилгын маргаан

Захиргааны хэргийн шүүх дээр иргэний гомдол маргаан тасрахгүй байна. Зарим маргаан хэдэн жил дамжин үргэлжлэх болжээ. Маргаан шийдвэрлэгдэхгүй удах нь олон шалтгаантай. Гэхдээ голцуу захиргаа болон хариуцагч талаар “хор” найруулж төвөг уддаг гэж иргэд ярьж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу “Бага тойруу”-гийн хэсэг айлууд, “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооноос захиргааны хэргийн шүүхэд хандсан […]