Monthly Archives: 4 сар 2015

Засаглалын ялзрал зарчим алдагдахаас эхэлдэг

 Хэдэн жилийн өмнө энэ тухай нэгэн төрийн албан хаагч, эрхэм нөхөртэйгээ санал солилцож, илэн далангүй ярьж, сэтгэлээ онгойлгож байсан билээ. Уулзах бүр л нөгөө сэдвээ ажил албаны яаралтай үед ч, шатан дээр таарахдаа ч, сөхөн ярина. Өнөөгийн нөхцөл байдлыг харсаар байж тэвчихээ больж энэ сэдвийг нөхөртөө дуулгалгүй, зөвшөөрөлгүй үргэлжлүүлэн бичиж, олон түмний сонорт энэхүү бодлоо […]

Си Зиньпин ба “Үнэгний ав”

Хятадын удирдагч Си Зиньпин 2012 онд төрийн эрхэнд гармагцаа авлигатай тэмцэх нь бодлогын гол хандлага хэмээн зарласан. Үүний тулд эрх мэдлийг төвлөрүүлэх, нам, төрийн албан хаагчдын сахилгыг чангатгахыг чармайж “Үнэгний ав” нэртэй ажиллагааг эхлүүлсэн юм. Түүний тэмцэл нийгмийн бүх салбарыг хамарч байна. Гадаадад амьдардаг   Хятад иргэдээ ч “Үнэгний ав”-ын харааны гадна үлдээхгүй гэж байна. Хятадын […]

Ч.Сайханбилэг Сталины арга барилаар ажиллаад байгаа юм уу

Төрийн албаны зөвлөл болоод Засгийн газар шударга ажиллаж чадаж байна уу. Ийм асуултыг төрд ажиллаж байгаад гэнэт халагдсан олон хүн бие биедээ тавьж, дотоод итгэл үнэмшлийн сэтгэл рүүгээ өнгийж нэг үзэж буй аж. Эцэст нь тэдний зарим нь эргэлзэж байгаагаа нуухгүй байна. Харин Төрийн албаны зөвлөлөөс аанай л “бид шударга ш дээ” гэх ухааны юм […]

Шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж байна

Монголд хүний эрх зөрчигдсөөр байна. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 14 дахь илтгэлд хангалттай нотолжээ. Уг нь манайх НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн орсон улс. Үндсэн хуулиндаа ч үүнийгээ баталгаажуулж, хүмүүнлэг иргэний ардчилсан улс хэмээн тодорхойлсон. Гэвч өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр 29 хүн ял эдэлж суугаа ажээ. Мөн хорих ангиудад ял эдэлж буй […]

Шүүхийн ерөнхий зөвлөл хууль зөрчсөөр байх уу

Улсын төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын дарга З.Энхболд “…төрийн албан хаагчдын цалинг УИХ тогтоодог учир шүүгчдийн цалинг тогтоосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус шийдвэрийг мөрдөх ёсгүй” гэсэн боловч энэ яриа тэгсгээд намжив бололтой. Шүүгчдийн цалинг төрийн хэмжээнд ярих болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-ын 2011 оны 6 сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын […]

Баабар: ХЭРЭЭГ “ХЭРЭЭ” Л ГЭДГЭЭС, “БҮРГЭД” ГЭЖ ӨРГӨМЖИЛДӨГГҮЙ

  / ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 / “Итгэлцэл” уриан дор явуулж буй “Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганы эхэнд нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр илтгэл тавьсан. Олон нийтийн анхаарлыг татаж буй уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. […]

Д.Ганхуяг: Би ямар “байлдаж” үзээгүй биш

Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик […]