Monthly Archives: 9 сар 2015

Г.Батбаяр өмгөөлөгч Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээнд дуудав

Өмгөөлөгч Г.Батбаяр Халхгол аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж байгаа нь хууь зөрчиж байгаа гэдгийг мэдэгдэж, нутгийн иргэдийн хамт тэмцэл өрнүүлж байгаа билээ. Тэгвэл тэрбээр тэмцлийн хүрээнд  ХХАА-н сайд Р.Бурмааг  халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт дуудсан юм. Тэрбээр  өнөөдөр  халз мэтгэлцээн, хэлэлцүүлгийн  урилгыг  ХХААЯ-нд албан ёсоор өгсөн байна. Г.Батбаяр өмгөөлөгч хүсэлтдээ “Монгол Улсын иргэн Г.Батбаяр […]

С.Амарсайхан, В.И.Армин нар ба худал мэдүүлэг

-Дарагдаж, бүдгэрсэн хэргүүдийг дахиж тодруулах нь- Цуврал-3 Бичиж нийтэлснийхээ төлөө цагдаад мөрдөгдөнө гэдэг амаргүй даваа ажээ. Бичээчийн хувьд ямар нэгэн баримт сэлтгүй, худал туучихсан бол яая гэхэв. Хэн нэгнийг гүтгэсэн хэрэгт унах нь зүйн хэрэг. Гэвч бичээч би бээр бусдыг гүтгэсэн үг өгүүлбэр бүү хэл цэг, таслал ч тавиагүй атлаа эрүүгийн хуулийн 111-ийн 2-оор бүтэн […]

УИХ-ын 75 дугаар тогтоолоо цуцлуулчихаад манай нутагт ирээрэй

Саяхан манай сайтад “Сүүлчийн хүн үхсэний дараа л газар нутгийг минь аваарай” гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн юм. Энэхүү өгүүлэлд улсын их баяр наадмын өмнөхөн буюу 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдсан нь Үндсэн хууль, Газрын тухай хууль болон бусад хэд хэдэн хуулийг зөрчиж, иргэдийг бухимдуулж буй талаар бичсэн байв. Дорнод […]

Сүүлчийн хүн үхсэний дараа л газар нутгийг минь аваарай

Дорнод аймаг Хятад, Орос улстай хил залгаа оршдог, өргөн уудам тал нутагтай. Энд дайн тулааны түүх өгүүлэн мэлмэрэх Алдарт Мэнэнгийн тал, домогт Халхын гол, Монгол, Орос дайчдын хөшөө дурсгал, Халх Нөмрөгийн дархан цаазат газар, То вангийн үлдээсэн өв их соёл бий. Харамсалтай нь энэ бүхэн харийнхны хөлд талхлагдах аюул нүүрлэх болов. 2015 оны 7 дугаар […]

Д.Цогтбаатар: Хэлмэгдүүлэлтийн талаарх ойлголт, сэтгэлгээгээ өөрчлөх түүхэн шаардлага тулгарч байна

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа. -Жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд онцлох зүйл юу байна вэ? -1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн холбоо хөдөлгөөнүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо юм шүү дээ. Тэр үед үүсч байгуулагдан нийгмийг өөрчлөх тэмцэлд хүчин […]

Э.Бат-Үүл даргаа, “Жанжин хороолол”-ыг гацаасан нөхдөд хариуцлага тооцох уу

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг тойрсон маргаан тасрахгүй байна. Бүтээн байгуулалтын энэ ажилд оролцож буй зарим компаниуд их хэмжээний хохирол амсахад хүрчээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Жанжины цэцэрлэг” орчмын 16.8 га талбай дахь 240 гаруй айл өрхийн итгэлийг хүлээж, “Жанжин хороолол”-ын зураг төслөө хийсэн “Их хөгжлийн барилгажилт” корпорацийн ажил хоёр жил гацаж […]

Ч.Сайханбилэгийн хуудуутай араншин ба зэсийн үнийн уналт, шинэ наймаа

Монгол орон зэсээр баялаг улс. Тиймээс ч социализмын үеэс Орос “ах” нартайгаа хамтран “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулан дэлхийн зах зээлд арилжаалж, дотооддоо гол “саалийн үнээ” болгон ашиглаж ирсэн. Мөн энэхүү “үнээнээс” илүү үнэд хүрэх Оюу толгойн ордоос зэс, алтны хүдрийн баяжмал ургаш нь зөөж буй. Гэвч сүүлийн үед зэсийн үнэ огцом унаж эхэллээ. Лондонгийн металын биржид […]