Monthly Archives: 1 сар 2016

Г.ЭРДЭНЭБАТ: С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ НЭХЭН СЭРГЭЭЖ ШАЛГАХ СЭЖҮҮР ГАРСАН

Улсын Прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбатаас олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаар тодруулснаа хүргэж байна. -УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх, сайд асан Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа вэ? -Сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг прокурорын байгууллагын хяналтад байгаа. Удахгүй тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу эсвэл шүүхэд шилжүүлэх […]

АН-ынхан Дорнодод Д.Цогтбаатарыг сойно

-Горилогчид ба хүлээлт- Цуврал-1 Сонгуулийн шинэчилсэн хуулийн төсөл шинэ оны өмнөхөн батлагдаж, улс төрийн намууд одоо хаана, аль тойрогт, хэнийгээ сойх, нэрсийн жагсаалтаар лидерүүдээ   хэрхэн эрэмбэлэх тухай ярилцаж эхэллээ.  Энэ удаагийн сонгуулийн  урьдынхаас  өөр, онцлог  нэг зүйл гэвэл УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулна.  2012 оных шиг холимог систем дээр “тоглоно”. УИХ-ын сонгуульд […]

АТГ-аас ташаа мэдээлэл өгчээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гё нарыг “Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр […]

Г.Жаргалсайхан: М.Зоригтын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож өгнө үү

“МИАТ”ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг шалгуулахаар өчигдөр АТГ–т хандлаа. Тэрээр өргөдөлдөө“…М.Зоригт нь сайд болсон цаг үеэсээ хойш “МИАТ” хувьцаат  компанийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараа гаргаж байгаа” гээд “…2015онд НЕГ болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшдэг “Голомт” банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулан тулган шаардаж, шилжүүлүүлсэн. М.Зоригт нь “Туркишэйрлайнс” компанийн эрх ашгийг хангасанзаалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыгудаа дараа тулган шаардсан. …Сайд нь энэ талаар “МИАТ” ТӨХК дээр удаа дараа очиж уулзалт зохион байгуулах болон  удирдлагын багийг  сольж  байж  гэрээнд  гарын үсэг  зурахыг  тулган  шаардах, Төрийн өндөр  дээд албан тушаалтны  нэр барьж  буй үйлдэл зэрэг нь Төрийн сайдын хувьд байж боломгүй, Үндэсний эрх  ашгийг үл тоомсорлосонүйлдэл гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг  шалган  тогтоож, таслан  зогсоож өгөхийг хүсье” гэжээ.  Тэрээр дээрх асуудлуудын талаарх  уулзалтын  бичлэг,  ТӨХ дээр […]

Баабар: Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач!

– Сайн байна уу, аниа? Бид нийгмийн даатгалаас явж байна гэсээр хоёр хүүхэн хаалгаар орж ирлээ. – Та амралтанд явах уу? –  Үгүй. Юун амралт билээ? –  Та саяхан тэтгэвэрт гарсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Хөгшчүүлийг нийгмийн даатгалаас үнэ төлбөргүй нийгмийн даатгалын амралтанд хэд хоног амруулдаг юм шүү дээ. – Өө тэгъе. Ирэх зунаас тэгэж байгаад амаръя. – Он […]

ЭРДЭНЭ ДАРГА АА, ИЧМЭЭР ЮМ БИШ ҮҮ

Сонгууль ойртох тусам зарим улс төрчдийн биеэ магтах нь дэндэх бололтой. Саяхан  С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийнхээ сонгогчдод ажлаа тайлагнаж, сэтгүүл тараажээ. Түүндээ “Тракторчдын бослого” гэсэн нэгэн дурсамж нийтэлж. Гэвч уг “бослого”-д оролцсон хүмүүс түүнийг нь уншаад Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг нөхдөө доош хийсэн, өөрийгөө хэтэрхий дөвийлгөсөн агуулгатай, худал зүйл  болсоныг шүүмжилжээ. Тухайлбал, Д.Батмөнх “ЭРДЭНЭ ДАРГА АА, […]

Р.Бурмаа сайдыг Төрийн нарийн Н.Ариунболдтой нь АТГ-т шалгуулахаар болжээ

Шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг далимдуулан ХХААЯ-аас импортын гурилын квотын зөвшөөрлийг ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуваарилсан тухай холбогдох салбарын холбоодууд Авилгалтай тэмцэх газарт өргөдөл гарган шалгуулахаар болжээ. Энэ онд төвийн бүсээр нийт 43 компанид 29700тн гурил импортлох зөвшөөрөл олгохоос 14100тн буюу тал хувийг нь зөвхөн хоёр компанид хувааж өгсөн байна. Гэтэл тус хоёр компани нь гурил […]