Category Улс төр

Олигархи тогтолцоог АИХ хална гэв

“Ардын их хурал” хөдөлгөөнөөс санаачлан өнөөдөр /2017.03.16/ хоёр танхимтай парламент бий болгох тухай зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улс нэг парламенттайгаар үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын 76 гишүүнийг ард түмний саналаар сонгодог. Гэвч тус парламентын гишүүдэд хариуцлага тооцох субьект байхгүй учраас УИХ-ын гишүүн нь өөрийн хувийн эрх ашигт нийцүүлж, хууль […]

Ч.Өлзийсайхан: Үндсэн хуулиа баримталбал одоогийн УИХ хүчинтэй эсэхийг нь заавал ярих хэрэгтэй болж байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхантай ярилцлаа. -Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтаар сонгогдохыг хууль бус гэж үзчихлээ. Үүнээс үүдээд манай улс төрд ойлгомжгүй асуудлууд гарч ирж байна. Та үүнд судлаач хүний хувьд ямар тайлбар хийх вэ? -2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдааны 03 тоот тушаал […]

Цатгалан “муур” буюу Д.Сугарыг сэжиглэхийн учир

  Монголчууд  хууль бусаар хэт баяжиж,  дураар аашилж буй эрхмүүдийг  “цатгалан муур” хэмээн ёгтолдог. Өнөөдөр ийм “муур багш” олон болжээ. МИАТ-ын хэрэг мандаад эхэлмэгц тэдний зарим нь “Энэ хэрэг надаас холуур өнгөрнө” гээд  гэмгүй  царайлж сууна. Төрийн өмчийн хорооны даргаас мултраад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар ийм сэжигтэй  этгээдүүдийн нэг мөнөөс мөн ажээ. Тэр […]

Улс төрийн өрөг дэх стратегич бүсгүй

Мигэддоржийн Батчимэг. Энэ эмэгтэйг өдгөө монголчууд цугаараа сайн мэддэг болжээ. Зөвхөн Монголчууд төдийгүй олон улс судлал, стратегийн чиглэлээр мэдээлэл, баримт, дүгнэлт  хэлхэж, түүгээрээ тухайн улс орныхоо төрийн бодлогын луужин болж явдаг  гадаадын томоохон  хүрээлэнгийнхэн ч андахгүй  юм билээ. Ноднин хавар түүний бичсэн ном,  сонинд өгсөн ярилцлагуудыг уншиж суухад  аргагүй л жин дарсан судлаач гэдэг нь […]

Ерөнхий сайд аа, гаальд чинь дахиад чөтгөрүүд үүрээ заслаа

Гаалийн байгууллага Монголын үеийн үеийн дарга нарыг ах дүү, амраг садан, найз нөхдийнх нь хамтаар бүгдийг нь тэжээдэг  том “ферм” болоод удаж байна. Сонгуулийн  дараа   энэ “ферм”-д  аль илүү ашигтай  гэсэн мест  эзлэхийн  төлөө  зодоон цохиондоо тулахаас буцахгүй, яг л улай сахисан хэрээ аятай гуугачин  бужигналдана. Одоо  ч тэд шинээр томилогдсон дарга нарынхаа  тухай болоод […]

Хайран 40 тэрбум

       М.Энхсайхан, Х.Баттулга нар “дуэль” хийхээр болжээ. “Монголын төмөр зам”-ын даргын суудлаас хусагдсан М.Энхсайхан саяхан Х.Баттулгад ийм санал тавив. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үүнд нь хариу өгөөгүй байгаа аж. Төмөр замын асуудлаар тэд зарчмын зөрүүтэй байр суурьтай байна. Өргөн, эсвэл нарийн царигтай төмөр зам тавих тухай маргаан нь сүүлдээ М.Энхсайханыг ажилгүй болгожээ. […]

Ардын намын шахааны “Ийм хоёр Тэ…”-гийн аль нэгийг Баянзүрхчүүд дахиад сонгох гэж үү

Орших уу, эс орших уу гэдэг асуудал нийслэлийн Баянзүрх дүүрэгт дахин сонгуулиар өрсөлдөх эрхтэй үлдсэн УИХ-ын гишүүн асан Д.Арвин, тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг нарын хооронд жинхэнэ өрнөөд байгаа аж. Учир нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох Орон нутгийн сонгуультай хамтатган УИХ-ын дахин сонгуулийг явуулахаар тогтсон бөгөөд Баянзүрх дүүрэгт МАН-ын ийм хоёр гишүүн ийнхүү тунаад […]